Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб О.Дашбалбар- Залуус дүү нартаа хүргэх шүлэг в хорошем качестве

О.Дашбалбар- Залуус дүү нартаа хүргэх шүлэг 14 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



О.Дашбалбар- Залуус дүү нартаа хүргэх шүлэг

(mongolian poem) Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь! Өнгө алаг энэ хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла! Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа! Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ. Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой! Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү... Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой! Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай, Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй! Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй! Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?! Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн Алтан нар шиг ганцхан юм шүү! Үр хүүхэд төрлөө гэж баярлан явах цагтаа Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай! Хоног өдрүүдийн жаргалтай үедээ ч, дүү минь Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Comments